Нийслэлийн Газрын албанаас Туушин зочид буудлын  өмнөх талбайг албадан чөлөөлж байна. Учир нь тус зочид буудал нь хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Тиймээс "Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг Хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлж байгаа ажээ.