195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 10 сар 20 ・ 4

195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ

"Оюунлаг" сургуулийн Ерөнхий захирал Д.Батсайхан сургуулийнхаа ойролцоох 150м замыг 190 сая орчим төгрөгөөр засварлажээ.

Хувийнхаа зардлаар сургуулийнхаа ойр орчмын иргэд болон сурагчдад таатай орчин бүрдүүлж өгсөн түүний тавьсан замыг гурав хоногийн дараа сүйтгэсэн байх бөгөөд тэрээр үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Чухам хэн, ямар зорилгоор ийнхүү тавьсан замыг нь сүйтгэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ тухай Д.Батсайхан "13-р хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122-р цэцэрлэг, Хос өргөө хотхон, Оюунлаг сургууль,67-р байр хүртэлх орчны авто болон явган зам нь үнэхээрийн тоосжилт ихтэй, шавар шавхай, энхэл донхол ихтэй шороон зам байлаа. Ийм 150м урттай замыг би өөрийнхөө /Оюунлаг сургууль/ хөрөнгө 195 сая төгрөгөөр бүтээн байгуулаад 3 хоногийн дараа ингэж эвдэж сүйтгүүлсэндээ иргэн хүний хувьд үнэхээрийн гомдож байна. Бидний цөөхөн Монголчууд ХИЙЖ байгаа нэгнээ дэмжиж сэтгэлийн дэм өгөхийн оронд муу хэлж адгийн новш болгодог эсвэл хүний хийсэн бүтээснийг аливаа нэгэн зорилгоор өөрсдөө хийсэн мэт жүжиг тавьдаг, байдлаа боливол ямар вэ. Би үүнийг хийхийн тулд төр засгаас хотын удирдлагаас мөнгө нэхээгүй олон түмнийхээ төлөө сэтгэл гарган хийсэн иргэн хүний хандив гэж ойлгож байна. Одоо хар, дайн дажингийн хөлд нэрвэгдсэн газар орон шиг болжээ. Сэтгэл өвдөж байна. Сургууль цэцэрлэг, хорооллын минь орчин цэвэр цэмцгэр сайхан байгаасай гэж сэтгэл гарган хувийнхаа 195 сая төгрөгөөр замын компаниар хийлгэсэн бүтээн байгуулалтыг минь 3-хан хоногийн ойн дээр нь ингэж сүйтгэхийн мэдсэн бол өөр шигээ өнчин өссөн зовлонт нэгэндээ тусалдаг байж дээ" хэмээжээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон нийслэлийн иргэдийн төлөөлөгч Гантулга нарын дэмжлэгтэйгээр Оюунлаг сургуулийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан уг замыг ийнхүү гуравхан хонож байхад нь нураажээ. Оршин суугчид ч үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү үйлдэлдээ тайлбар хийхийг хүссэн байна.

Image may contain: outdoor

Захирал Д.Батсайхан

Image may contain: 1 person, sitting and indoor

 

Image may contain: one or more people and outdoor

 

Image may contain: outdoor

 

Image may contain: outdoor

 

No automatic alt text available.

 

Image may contain: one or more people, people standing and outdoor

factnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 10 сар 24/

    Газрын эрхийг нь цуцалж замыг буцааж хэвэнд нь нэн даруй оруулах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 21/

    iim muusain uxer mongolchuud xugjixuu,negniinxee buteesen yumiig nuraagaad turiin muusain xund surtaltanguud nuraasan baij taarna

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 21/

    Ezniig oloh l chuhal, adgiin shaar bgaa daa

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 21/

    Uhej bsan malnuud yumdaa yadaj asuuj bolnodoo hunii hudulmuriig

    Хариулах