Маргаашнаас сурагчдын амралт эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 10 сар 26

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан .

Аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 4-ний дуустал 2018-2019 оны хичээлийн жилийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт тохиож буй юм.

Тодруулбал, нийслэл болон орон нутгийн бүх ангийн сурагчид дээрх хугацаанд буюу нэг долоо хоног амарна.

Хоёрдугаар улирлын амралтаар Нийслэлиийн I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 13-ныг дуустал гурван долоо хоног, VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрах юм.

Орон нутгийн сурагчдын хувьд I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног, VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 6-ныг дуустал нэг долоо хоног тус тус амрах хуваарьтай байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх