МУ-ын иргэн та ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон 1 сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд 1072 хувьцааг эзэмшинэ.

2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, МУ-ын харьяатаас гарсан иргэдэд нэмж хувьцаа эзэмшүүлээгүй буюу нийт 536 ширхэг хувьцаатай байна.

НЭГЖ ХУВЬЦААНЫ ТОО ИРГЭН БҮРТ ХАРИЛЦАН АДИЛГҮЙГЭЭР НИЙТ 1072 ХУВЬЦААНААС ХАСАГДАХ НЬ:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана. Тухайн үед ЗГ-аас 1,072 ширхэг хувьцааг 1 сая төгрөг буюу 1 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон!

-2011 онд оюутны сургалтын төлбөр
/500,000 төгрөг хүртэл/

-2012 онд оюутны сургалтын төлбөр
/491,960 төгрөг хүртэл/

-2011 онд эрүүл мэндийн даатгал
/8.040 төгрөг хүртэл/

Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр, Тухайлбал:
~Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ноогдох хувьцаа: (1072*8040) /1000000 = 8.61888 ≈ 9
Дорж эзэмших хувьцаа: 1072–9 =1063

~Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа: (1072*508040) /1000000 = 544.618 ≈ 545

ХАРИН ЗАСГИЙН ГАЗАРТ ХУВЬЦААГАА ХУДАЛДСАН ИРГЭДИЙН ТУХАЙД:

~Иргэн Баатар ЗГ-т хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
~Иргэн Болд ЗГ-т хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
-Иргэн Даш Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.
Дээрх хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй иргэд болон ЗГ-т хувьцаагаа арилжаагүй иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой! #гэнэ

ДАНС НЭЭЛГЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТУУД:

Иргэний хувьд:
-Иргэний үнэмлэх
-Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар
-5000 төгрөгний хураамж

Аж Ахуйн Нэгж /ААН/-ийн хувьд:
-Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
-ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
-Данс дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгаат маягт
-Тамга тэмдгийн дардас

ДАНСТАЙ ЭСЭХЭЭ ШАЛГАХ:

1.Нэгдүгээрт:
ЭНЭ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ороод, регистрийн дугаараа хийж, данстай эсэхээ шалгах. Эсвэл
~158989 дугаар руу регистрийн дугаараа латин үсгээр бичиж мессеж илгээн, данстай эсэхээ шалгана уу?

2.Хоёрдугаарт:

ХОЛБООСООР ОРЖ, зөвшөөрөлтэй, ҮЦК-нуудаас /Үнэт Цаасны Компани/ сонгоод, шаардлагатай бичиг баримтуудыг насанд хүрэгсэд өөрийн биеэр авч очин, дансаа нээлгэх.

Жич: Хувьцааны талаар 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авч болох юм байна!