БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол Алтайн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 4 градус дулаанаас 1 градус хүйтэн,  бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө  Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр  3 градус хүйтнээс 2 градус дулаан,   Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.