“Live Theatre Mongolia”-ийн уран бүтээлчдийн анхны драмын жүжиг болох “Устгал” абсурд, драмын жүжиг Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд аравдугаар сарын 30-ны 19:00 цагаас нээлтийн тоглолтоо хийж байна.

Австрийн жүжгийн зохиолч П.Туринни “Устгал” жүжиг нь Монголын тайзнаа өмнө нь ганцхан удаа тоглогдож байсан түүхтэй юм. Тэгвэл орчин үед, залуу уран бүтээлчид, шинэ санаа, өвөрмөц тавилтаар баяжуулан тус жүжгийн тайзнаа амилуулахаар болжээ.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Д.Бямбацогт, ерөнхий продюсер Б.Бялжинням, тайзны зураач С.Чулуунзаяа, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөгс, дууны найруулагч Д.Баттулга нар ажилласан бол гол дүрүүдэд Б.Мөнхцацрал, Э.Болор-Эрдэнэ нар тоглож байна.

“Устгал” жүжиг Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд долоо хоног бүрийн пүрэв, баасан, бямба гарагуудад 19:00 цагаас тоглогдоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 85888818, 95265900