БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна.
|