Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн нэр бүхий хамааралтай компаниудаар зээл авсан гэх улс төрийн дөрвөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан:

  • БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн,
  • УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан,
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор,
  • "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нарыг албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлага тавьжээ. 

Харин ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүнийг эгүүлэн татах зэрэг нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байна.