Уулын спортын тухай өгүүлэх "Half Eye" баримтат кино цацагдана

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 11 сар 21

Уулын спорт хувь хүнээс эр зориг, тэсвэр хатуужил шаарддаг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд олон Монгол залуус энэ спортыг сонирхож хичээллэх болсон билээ. 

Монгол орны дээвэр хэмээн нэрлэгддэг "Алтай таван богд" Монгол уулчид төдийгүй гадны уулын спорт сонирхогчдын сонирхлыг ихээр татдаг ноён оргилын нэг юм. 

Тэгвэл "Тэнгэрийн модун ТББ" байгууллагын санаачлагаар продюсер Алекс Тино тус оргил руу авирч гарах үйл явц болоод Snowboard- оор гулгаж буусан тухай өгүүлэх "Half Eye" хэмээх баримтат киног бүтээжээ. 

Уг бүтээл 2018 оны Арваннэгдүгээр сарын 24-ны өдөр Өргөө-2 кино театрт 17:00 цагаас ганцхан удаа олны хүртээл болох ажээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх