БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.
|