УИХ-ын дарга М.Энхболд хуулийн байгууллагуудад ханджээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 11 сар 29 ・ 6

 УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нар  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөдөр мэдээлэл хийх үедээ “УИХ-ын дарга М.Энхболд гэр бүлийн гишүүдийг нь баривчилна хэмээн гишүүдийг дарамталж байна. Засгийн газрыг огцруулахгүй гэсэн кноп дарвал гэмт хэрэгт гүтгэнэ хэмэн сүрдүүлж байгаа” хэмээсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий прокурор болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлснийг Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд танилцууллаа.

Уг албан бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа тул хууль, хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж, гишүүдийг дуудаж, Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулж шалгана гэсэн мэдэгдэл хийсэн. Дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийнэ үү” хэмээжээ.

Мөн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, “УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэх үед С.Бямбацогт гишүүний хүсэлтийн дагуу Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар түр завсарласан. Уг дэд хорооны хуралдаан дууссаны дараа УИХ-ын чуулганы хуралдаан хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авав.

-УИХ-ын дарга албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл байна?

-УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй.

-УИХ-ын дарга чуулгандаа орж ирэх үү?

-УИХ-ын дарга Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажилладаг. Одоо тус дэд хорооны ирц бүрдэж, хуралдахыг хүлээж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 01/

    үхэхдээ үхэр буугаа тавьж байна даа. Хамаг юм нь илрэх нь гэхээс үхтлээ айж байх шив

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Unendee bol ih hurliin dagiin asuudlaas bolood buh yam buruugaar ergeed bn ta suudlaa taviaad uguhud l bolno uchir ni ta turiin tom alban tushaald baij bolomgui yam yarisan bolohoor,hiih gej tuluvluj baisan bolohoor es surtahuuntai bh estoi shuu

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 29/

    Үгүй ээ хөө, Ерөнхий сайд та огцроод өгөөч

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 29/

    Огцорцгоо ИХ ЗГ гишуудээ талцуулж хэрэгтэн болгоцгоох нь дутаад л байх шиг

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 29/

    Огцорцгоо ИХ ЗГ гишуудээ талцуулж хэрэгтэн болгоцгоох нь дутаад л байх шиг

    Хариулах
  • dargaa ogzor?!.... / 2018 11 сар 29/

    YUH-darga ta ogzorood egeech?...ta l zailbal ene ylasiin zaasid siideh dabalgaand ikhe heregteisen!yagaad taniig ene syydaldaa dyrlaad baigaag gadarladag hymyys ch bna!

    Хариулах