Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны шинэ жилийн бүртгэл эхэллээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 18

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо буюу IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry) Дэлхийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1992 онд Австралийн Мельбурн хотод хатагтай Диана Абруззигийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан дэлхийн анхны эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Монгол Улс 2016 онд тус холбоонд албан ёсны 13 дахь гишүүн орноор элсэж 2017 оны 3 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

IWFCI Монгол салбар байгууллага (Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо) 2018 оноо үдэж 2019 оноо угтах Шинэ жилийн үдэшлэгт урьж байна.

Бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, та бүхэн бидэнтэй нэгдээрэй.

Бүртгэл лхагва гаригт хаагдах тул та доорхи линкээр бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/1o0UNsFrjuaLP-5moktua3yTm39I7ScTFsBfufm1MGUI/edit?fbclid=IwAR0RYzrngE6CzjSgtLvV46mlqLXPO8psM9H23SSmCsbAQSTMpAJ0-rzj3G0

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Тасалбар захиалгыг:

+976 80804909
+976 99 015992


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх