"Мандухай сэцэн хатан" киноны хөгжим анх удаа бүрэн эхээрээ эгшиглэнэ

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 18

Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино "Мандухай сэцэн хатан" дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг 2018 оны 12 дугаар сарын 22,23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэж байна.

   Тэртээ 1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Норовбанзад, Баттөмөр, Түвшинжаргал, Банзрагч, Хөөмэйч Сундуй зэрэг гоцлоочид оролцон Жамъянгийн Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байжээ. Уг киноны хөгжим нь давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут дуурьсдаг.

   Энэ удаагийн тоглолтод кинонд оролцсон жүжигчид, уран бүтээлчид уригдан оролцож, киноны зураг, дүрс, дуу, хөгжим хэрхэн бүтэж яаж уялдан бүтээгдсэн талаарх яриа өрнөж, хөгжим дүрсээ хослуулан харж сонсох боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.

Тухлан сонсох хүсэлтэй хэн бүхэнд оюун сэтгэлийн цэнгэл эдлүүлэх тус тоглолтын тасалбарыг TICKET.mn сайтаар ЭНД ДАРЖ шууд захиалах боломжтой бөгөөд 1900-1800 дугаараар захиалан үнэгүй хүргүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 91945501 дугаараас лавлаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх