Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав таалал төгсчээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 19 ・ 6

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав бурханы оронд заларчээ. 

Шаравын Сүрэнжав нь 1938 онд Төв аймгийн Авдарбаян суманд малчин ардын гэр бүлд төржээ. Тэрээр бага, дунд сургууль дүүргэж, улмаар МУИС, М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн юм.

Ш.Сүрэнжав нь 1960-аад оноос эхлэн уран бүтээлээ туурвиж, “Шөнө ургасан цэцэг”, “Ялалт”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Нутгийн цэнхэр уулс”, “Арав дахь хавар”, “Арав дахь хавар”, “Түүхийн жуулчин”, “Дуулганд ургасан цэцэг”, “Шүүгээн доторх хот”, “Дээрээ нартай дэлхий”, “Би тэнгэрийн харьяат”, “Хэрлэнгийн баръя” роман номууд хэвлүүлж, эрийн гурван наадмын тухай “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кино “Найзын гурван овоо” хошин жүжиг бичиж тайз дэлгэцнээ гаргасан. Мөн 1988 онд БНМАУ-ын төрийн шагналыг “Ерэн баатрын дууль”, “Багш” зэрэг найраглалаар хүртэж байжээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 25/

    Буянтай сайхан буурал Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 20/

    um ma ni bad mi hum eh delhii hurcundoo taivan noirsooroi

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 19/

    UM MA NI BAD MI HUM, ARYABAL!

    Хариулах
  • шаабар / 2018 12 сар 19/

    Ард түмнийхээ дунд мөнхөрсөн агуу найрагч маань Тэнгэрийн орноо уран бүтээлээ тууривсаар байх нь дамжиггүй. Диваажингийн орноо хүндтэй байр эзлэн суугаарай. Тэнгэр таныг ивээсээр байна гэдэгт эргэлзэх юун.

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 19/

    Монголдоо эргэж төрөөрэй

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 19/

    Маш харамсалтай өвгөд минь өдөр өдөрөөр цөөрсөөр л..... Ум сайн амгалан болтугай

    Хариулах