Монголчууд ирэх оны 4 дүгээр сараас Японд ажиллах хүч нийлүүлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 26

Япон Улсад манай иргэд хуулийн дагуу ажиллах боломжтой боллоо. Тухайлбал, Тус улсын парламентаар батлагдсан “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн гадаадаас ажилчин авах улс орны жагсаалтад Монгол Улс багтжээ.

Энэхүү хууль нь ирэх оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх юм байна. Япон Улс нь нийт есөн орноос ажиллах хүч авах бөгөөд ирэх оны гуравдугаар сараас ихлэн тусгайлсан гэрээ хийх ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх