Банкинд орлого тушаасан иргэнээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 27

Шинэ жилийн баяр тохиож буй энэ үед хуурамч мөнгөн дэвсгэрт хэрэглэж гүйлгээнд оруулах, хуурамчаар үйлдэх гэх мэт хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдэж, шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хүрээ” ХААН банкны салбарт хуурамчаар үйлдсэн 20 мянгатын гурван ширхэг мөнгөн дэвсгэрт илэрчээ.

ХААН банкны теллер эмэгтэй хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Мэдээллийн дагуу шалгахад үл таних иргэн хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэрэгт холбогдуулан тус гүйлгээ  хийсэн теллерээс тайлбар мэдүүлэг авчээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд цахим орчин ашиглан олон төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд байдаг гэдгийг албаныхан хэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх