Улсын харцага Г.Ганхуяг 2018 оны Монголын шилдэг бүтээгч залуу улс төрч юм гэнэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 31 ・ 8
МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ “NEXT STOP” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам өчигдөр Шангри-Ла Улаанбаатар-т зохион байгуулагдлаа. Тус наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорсон билээ. Эдгээр 66 эрхэм нь Бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж ачааны хүндийг үүрч явна гэдэгт Монголын залуус итгэж, сонгосон юм. 
Бүтээн байгуулагчдын Анхдугаар оны “Next Stop” ёслол хүндэтгэлийн их наадмын Энх цагийн Мөнх дуудлагыг хүлээн авч хүндэт зочдоор уригдан тус наадмыг жил бүр чимдэг уламжлал ёсоор олны танил эрхмүүд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатрууд, гавьяат тамирчид, дуучид, жүжигчид хүрэлцэн ирсэн юм. Монголын бүтээгч бизнесмэнүүд, нийгэм улс төрийн салбарын залуус улам бүр чадваржиж, улам бүр залуужиж буйг “Next Stop” наадмын нэр дэвшигчдээс харж болно.
Наадмын хүндэт зочид, оролцогчдын санал хураалтын дүнгээр  2018 оны “Бүтээгч Улс төрч залуу”-аар Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол Улсын үнэн зоригт улам нэмэх харцага, Босоо Хөх Монгол ТББ-ын Тэргүүн, Чөлөөт бөхийн Олон Улсын хэмжээний мастер Ганзоригийн Ганхуяг 
“Бүтээгч Бизнесмэн Залуу”-аар Хэнтий аймгийн уугуул малчин залуу Ц.Жанчивдорж тус тус шалгарч “Алтан Гэрэгэ”-гээ хүртсэн юм гэнэ.
 
Э.Мягмар
сонин.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • би / 2019 01 сар 01/

    авсан өгсөндөө өлзийтэй байг ээ ккк

    Хариулах
  • би / 2019 01 сар 01/

    авсан өгсөндөө өлзийтэй байг ээ ккк

    Хариулах
  • би / 2019 01 сар 01/

    авсан өгсөндөө өлзийтэй байг ээ ккк

    Хариулах
  • би / 2019 01 сар 01/

    авсан өгсөндөө өлзийтэй байг ээ ккк

    Хариулах
  • би / 2019 01 сар 01/

    авсан өгсөндөө өлзийтэй байг ээ ккк

    Хариулах
  • dash / 2018 12 сар 31/

    ene MYGMAR yah geed bna aa

    Хариулах
  • ХӨВСГӨЛ / 2018 12 сар 31/

    ДЭМИЙ БАЛАЙ ХОЛБООДУУД БИТГИЙ ХҮНИЙГ ШИВШИГ БОЛГООД БАЙ... НАД ЛУУ Л ГЭХЭД 3 ХОЛБООНООС ШАГНАЛ САНАЛ БОЛГОСОН. ӨӨРСДӨӨ Ч ГЭСЭН ТАТГАЛЗАЖ СУР. БИ БОЛ УУРЛААД НААДАХ БИЗНЕСЭЭ БОЛЬ ГЭЖ ХЭЛСЭН.

    Хариулах
  • и / 2018 12 сар 31/

    ОНЫ ШИЛДЭГ FACEBOOC-ЧИН

    Хариулах