МЭДЭГДЭЛ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 03 ・ 6

Стандарт, Хэмжил Зүйн Газар (дарга Г.Гантөмөр) нь иргэний нэр төрд халдсан гүтгэлэгт мэдээллийг мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа билээ.

2018 оны 12-р сарын 27-ны өдөр хуралдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж иргэн Б.Ариунаагийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн СБД-н Иргэний хэргийн шүүх 2018 оны 12-р сарын 17-ны өдөр хуралдаж Стандарт, Хэмжил Зүйн Газар (дарга Г.Гантөмөр)-с олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн мэдээлэл нь иргэн Б.Ариунаагийн нэр төрд халдсан байх тул тараасан хэлбэрээрээ няцаалт хийх шүүхийн шийдвэрийг гаргаад байна.

Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр та эрх мэдлээ ашиглан төрийн байгууллагын цахим хуудсыг ашиглан бусдыг гүтгэж, нэр төрд нь халдаж буй ёс зүйгүй үйлдлийг таслан зогсооно уу.

Төрийн албаны цахим хуудас нь ард иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах зорилготой мэдээллийн хэрэгсэл болохоос биш бусдыг гүтгэж, нэр төрд нь халдаж хувийн өс хонзон авах хэрэгсэл биш юм.

www.tac.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: