Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 14

АТГ-аас Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар цагдан хорьсон байгаа билээ.

Тодруулбал, Д.Дорлигжав Ч.Бямбаа, Д.Баатар нар цагдан хоригдох нь учир дутагдалтай гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандаад байгаа.  Тэгвэл цагдан хориог үргэлжлүүлэх эсэхийг шийдэх хурал өнөөдөо  15.30 цагт хэлэлцэхээр товлосон байгаа. Хурлаар батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг шийдвэрлэнэ.

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгагдах болсон юм. Ингэхдээ дээрх мөнгийг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбогдуулан шалгаж эхэлсэн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх