Төрдөө үнсүүлээд тэнгэрийн орондоо мориллоо доо, буурай минь

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 16 ・ 5

БӨХИЙН БААСТ /1921-2019/

1921 оны намар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумнаа хүмүүн биеийг олон мэндэлсэн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн
Монголын утга уран зохиолын ертөнцөд хэлэх үгтэй хийсэн юмтай гавъяатан, олны оюуныг умдаалагч туурвигч, бусдын төлөөх сэтгэлт ховорхон хүмүүн, монголын түүхийн амьд гэрч монгол түмний хүндлэлийг хүлээсэн нэгэн ноён нуруу ийн харван одлоо. Алт шиг хүмүүс минь шил даран тэнгэрийн орноо заларч буй нь сэтгэлийн гаслан.

Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ авах үедээ:

-100 насныхаа босгон дээр төр түмний хишиг ийм өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 86 жил завсаргүй зүтгэсэн хүн. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Нас минь хэдий дээр гарсан ч хоёр таягтайгаа байгаа. Миний хоёр таяг бол бичих, унших хоёр" хэмээж байсан юм.

Б.Бааст монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болсон, XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ. Тэрбээр МЗЭ-ийн шагнал /1966/ - "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ - "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа, Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/, Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2006/ хүртсэн юм.

Талийгаачийн ар гэрийнхэн, ах дүү төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 17/

    ум маани бадми хум

    Хариулах
  • HAIRTAI NEG DYY IN / 2019 01 сар 17/

    BUYANTAI BUURAL AH MINI BURHANII OOROND AMAR AMGALAN ZALRAH BOLTUGAI. UM MA NI BAD MI HUM, ARYABAL!

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 17/

    Урлагынхан сүүлийн үед миний гавъяатыг өхгүй байна, гавъяатаа эртхэн авах юмсан, тэр авчихаад байхад минийх алга гэх маягтай, бүр нормтой, заавал авах ёстой, өгөх ёстой гэсэн сэтгэлгээтэй болчихож.

    Хариулах
  • ИРГЭД Өндөрнастнууд / 2019 01 сар 17/

    ТЙИм шүү Хатуу хариуцлага нэхдэг цагт цаг наргүй ажиллаж ирсэн ХҮМҮҮС шагналшгүй бхад сүүлийн үеийн ГАВЬЯАГҮЙ Гавьяат Алтан гадастангууд ИХБОЛЖЭЭ

    Хариулах
  • ЗОЧИН / 2019 01 сар 17/

    Хөөрхий дөө Ум сайн амгалан болох болтугай Ер нь энэ шагналуудыг ЗӨВ ШАЛГУУРААР олгож бхгүй бол ШАГНАЛ үнэгүйдэж бас Шагнуулах ёстой насаараа үнэнчээр хөдлмөрлөж ЁСТОЙ л хөлс хүчээ хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нь энгэр цоолох чүгүй гүд аниж бна Гэтэл ялангуяа дуучид хэд ЧАРлаад л СТА тэгэхэд САЯХАН 1

    Хариулах