Б.Махбалын хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 18

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлогдсон нь энэ юм.

Хэрэг гарснаас хойш Б.Махбалыг цагдан хорьсон бөгөөд батлан даалтад гаргаагүй. Талийгаачийн ар гэр, өмгөөлөгчийн зүгээс хоёр удаа хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлэхдээ “Хэргийн материалыг гүйцэд бүрдүүлээгүй. Мөрдөн байцаалтыг бүрэн хийгээгүй. Ингээд ялын зүйлчлэлийг хөнгөрүүлж, бүлэглэж үйлдсэн хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоод Б.Махбалд хөнгөн шийтгэл ногдуулах гэж байна. Энэ хэрэг анхнаасаа албан тушаалын хэрэг бөгөөд талийгаачийн амь насыг зориуд санаатайгаар хөнөөсөн” гэж мэдэгдэж байв.

Үүний дараахан талийгаачийн аав нас барсныг олон нийг хүүгээ алдсан сэтгэлийн шарх, хүнд өвчин зэргээс нь болсон байх гэцгээж байгаа юм. Зарим хэвлэлд Б.Махбалд Эрүүгийн хуулийн 10.1-д заасан “хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заалтыг баримтлан урьдчилсан байдлаар яллах дүгнэлт үйлдээд байгаа талаар мэдээлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх