Х.Баттулгын захиалга бол Ц.Элбэгдоржийн үлдээсэн хар өв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 18 ・ 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уржигдар Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг гаргалаа. Тэрээр үүнийгээ “…Баттулга гэдэг иргэнийхээ хувьд хандаж байна” гэсэн юм.

Тэрээр Прокурорын байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхдээ “…Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна, шударга ёс?” гэж асууж байсан. Үүнийг Монгол орон даяар харж, сонссон. Би яг тэр асуултыг энэ танхимд давтмаар байна. Шударга ёсыг та нар энэ танхимаас эхлүүлэх ёстой. Ийм тангарагтай, ийм мөрдэстэй хүмүүс шүү, та бүхэн.

Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой бас нэг тодорхой асуудал нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон. Өөрөө үүнийгээ хүлээсэн. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй албан тушаалаа хашаад сууж байхад Ерөнхий прокурор нь бусдаас шударга ёс нэхэх утга учир байна уу, иргэд хүлээж авах уу?

…Энэ асуудал УИХ-ын танхимд яригдсаар л байна. Мөн Улсын ерөнхий аудитор яг ийм асуудлаас шалтгаалан ажлаасаа халагдсан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөөд шалгуулж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхдаа энэ сангийн зээлд нэр холбогдсон хүмүүсийг би ажлаас нь чөлөөлсөн.

Хууль тэгш үйлчлэхгүй, шударга ёс хэрэгждэггүйгээс ард иргэд бухимдалтай байна, иргэд шударга ёсыг шаардаж байна. Тэд эрх баригчдаас шударга ёс, хариуцлага нэхэж л жагсаж, цуглаж байгаагаас бус хоол, цалин нэхээгүй” гээд 60 тэрбум, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Салхитын мөнгийн ордын асуудал, Эрдэнэтийн 49 хувийн тулаар хөндсөн юм. Ерөнхийлөгч үг хэлснийхээ дараа “…Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Энэ хуйвалдааныг ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн” гэлээ.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах санал хүсэлт, заавар чиглэлийн аль нэгээр нь Прокурорын байгууллагад өгч байгааг Ц.Элбэгдоржийн Монголын төрд үлдээсэн хар өв гэж ойлгоход болох юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоогоос гурван жил гаруйн өмнө 2015 оны наймдугаар сарын 15-ны өдөр Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцож үг хэлэхдээ өөрийнхөө өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шалгах ёстой гэсэн үүргийг бүтэн 90 минутын турш тавьсан байдаг юм.

Түүний үг бүхэлдээ өөрийнхөө өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шалгах ёстой шүү, шантарч болохгүй гэсэн ухуулга байв.

Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “…Цалинг чинь хоёр дахин, гурав дахин нэмж, үнэхээр Монголд мөнгө байдаг бол шүүгч нартаа, энэ прокурорууддаа хүний гар харахгүйгээр амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд шударга ёс шаардаж байх хэрэгтэй. Өгөөд шаардаж байх хэрэгтэй. Өгөхөд тэр хариуцлага нь давхар явдаг юм. Бид нар та бүхэнд, Монголын төр та бүхэнд мөнгө өгч байгаа юм биш. Та бүхэнд хариуцлага өгч байгаа юм. Өөдөөс нь эргээд шаардана. Чи надаас гурав дахин өндөр цалин авч байгаа шүү дээ. Яагаад ийм юманд орооцолдож байгаа юм бэ. Би чиний мөнгийг төлж байгаа. Татвар төлөгчид, жирийн ард иргэд, миний хүүхэд чиний цалинг төлдөг юм аа. Чиний машины бензинийг хийж байгаа, чи яаж байгаа юм бэ гэж асуудаг болдог юм л даа” гээд тэр үед Солонгост эмчлүүлж байгаад эх орондоо ирээд байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “…Би салхилах гэж Монголд ирлээ гэдэг. Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ” гэх зэргээр хэлж байлаа.

Юм гэдэг сонин. Хорвоо бөөрөнхий. Цаг хугацаа бүгдийн шалгуур гэдэг. Хар даа, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийгоо одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга шалгуулахаар прокурорт хандлаа. Энэ бол дээр хэлснээр Ц.Элбэгдоржийн Монголын төрд үлдээсэн хар өв юм. Өв гэдэг уламжлагддаг билээ.

 

Б.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 20/

    Uuduu hayasan chuluu uuriin tolgoi deer gedeg dee

    Хариулах
  • alibaa amidral eeljtei sahiultai baidag tyyniig ta taniagyi bis tanisan tegeed?... / 2019 01 сар 19/

    Ardchilsan nertei hylgaichyyd Mongoliin toroor togloj yiltei nygel hiisen terniihee goriig zaabalch ygyi amsana gedegt itgeltei bna!Elbegdorj gedeg hyn bol eeriinhee telee amidarsan ard tymen ylas orondoo ynenenees zygtaaj bainga hosgoryylj baisan nobs s dee!!chamaig ardiin haraal toiryylahgyi ee!ik

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 19/

    Элбэгбурагчийн оймсыг гялалзахыг харах юм шиг байна

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 18/

    Husuugui chig saihan yriad nohoi zantsi Hun bish shuu ta,,,

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 18/

    Husuugui chig saihan yrisan nohoi bish shuu ta,,,

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 18/

    Mundag eronhiilogchidoo aj zargal , sain saihniig husen erooe. Ta bol mundag Hun shuu,,

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 18/

    mongol ulsiin ERUNHIILUGCH .

    Хариулах
  • Бат / 2019 01 сар 18/

    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо

    1
    Хариулах
  • Балт / 2019 01 сар 18/

    Шударга ёсыг хуулийн дагуу тогтоох хэрэгтэй. Бид ямар бөх барилдаж байгаа биш, хурлын дэг, журмаа сахиж ерөнхийлөгч гэдэгээ бүрэн ухамсарлаж ажиллах хэрэгтэй. З.Энхболд, рекет 2-оос салах хэрэгтэй дээ, тэгэхгүй бол олигтой амжилт олохгүй, улам л салж бутарна, хэрүүл тэмцэл ирнэ.

    Хариулах
  • шударга төр тогтоох ёстой / 2019 01 сар 18/

    Элбэгдорж, барсболд, гавъяат болгосон нямдаваа нартайгаа ХӨШӨӨТийн ордыг хятадынх болгосон .ТАВАН толгойн ордыг мөн л авлигадах гээд баригдсан байна

    1
    Хариулах
  • Zochin / 2019 01 сар 18/

    Oodoo shidsen chuluu ooriin tolgoi deer ooroo iim jishig togtoosondoo uul ni uhaan ni baisan bol tsever suuj baigaad yavahgvi yu ih hanhalzsandaa yay gehev huuli chamruu yavj bainadaa

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 18/

    Зөв. Хууль бус үйл ажиллагааг шалгах ёстой. Х.Баттулга хууль бус үйл ажиллагаа хийвэл дараагийн ерөнхийлэгч мөн л ийм шаардлага тавьна. Үүнийг тухайн ерөнхийлэгч биш Монголын ард түмэн шаардаж байгаа игэсэн үг. Энд хэлмэгдүүлэлт, авлига байх учиргүй. Учир нь хууль шүүхийн байгууллага харьцангуй өндө

    Хариулах
  • наран / 2019 01 сар 18/

    элбэгдорж зөвхөн хошгоруулж, хор найруулж, бүлэглэл үүсгэж... өнөөдрийг хүртэл явсан. Женко бол гахай үүрэхээс эхлээд зүтгэж хэдэн төгрөгтэй болсон гэж бодож байна...

    1
    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 18/

    тулгын дараагийн ерѳнхийлѳгч бас тулгыг шалга гэх байхдаа

    Хариулах