87 байрны асуудал замхарч байна уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2019 01 сар 19 ・ 1

“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир бусдаас 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, цагдан хоригдсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ.Тэгвэл нэг сар таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард батлан даалтад гарч, гадуур байцаалтад байгаа юм байна.

Сүүлийн үед түүнийг өөрийн нэр дээрээ 87 байртай байсан нь илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан байгаа. Энэ тухай мэдээлэл хамгийн анх Ирээдүй рүү хэмээх Твиттер хаягтай эрхэм “Юу сонсчихваа? Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Бямба-Очироос 87 байр гарсан гэнэ. Дулаанаар хангасан хотхон болгондоо 1 байртай гэнэ үү? Ийм юм бж болох уу?” Хэмээн жиргэснээр олны анхааралд өртсөн юм. Энэ нь ч үнэн болохыг албаны эх сурвалжууд батлаад байгаа. 

Энэ асуудал өнөөдрийг хүртэл нам гүм байгаа нь хэргийг мартагдуулах гэсэн явуулга уу гэсэн хардлага төрүүлж байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: