Боловсрол телевизээс "Mongolian Next Top model" шоуг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Тэмцээний сүүлийн шатанд талийгаач Ч.Чамин-Эрдэнэ болон Э.Одонтунгалаг, Н.Мишээл, Д.Алина, Б.Анужин нар үлдсэнээс шүүгчдийн саналаар оролцогч Б.Анужин  тэргүүн байрын эзнээр шалгарсан байна.

Тэрээр 20 сая төгрөгийн мөнгөн шагнал болон Италийн Миланд ажиллах эрхээр шагнуулжээ. Түүнчлэн Mongolia's next top model  нэвтрүүлгийн хоёр ялагчийн нэгээр талийгаач Ч.Чамин-Эрдэнийг тодруулж,  ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү Чамин-Эрхэст гардуулан өгчээ.

Нэвтрүүлгийн эхэнд Ч.Чамин-Эрдэний гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлагууд болон зураг авалтуудаас үзэгчдэд хүргэсний дараа зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлжээ. Үүний дараа талийгаач Ч.Чамин-Эрдэний дүүд түүний ялагчийн шагналыг гардуулсан байна.