Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар: "Хүний нэр төрийг гутаан доромжлох нь хуультай"

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 22 ・ 7

 

Өнгөрөгч онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг 500 сая төгрөгийн авилгал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдсан.

Гэхдээ уг мэдээллийг үндэслэлгүй гэдгийг Авилгатай тэмцэх газраас олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд түүнийг өөрийн нэр дээр 87 байр эзэмшдэг гэх мэдээлэл гарах боллоо. Уг асуудлын талаар түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатараас тодруулга авлаа.

Тэрбээр “Д.Бямба-Очирыг 500 сая төгрөгийн хээл хахууль авч байгаад баригдсан гэсэн ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Үүнийг "Авилгатай тэмцэх газар"-аас өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд албан ёсоор үгүйсгэж мэдээлэл хийсэн.

Харин Улаанбаатар Дулааны сүлжээнд 36жил ажиллаж байгаа Төрийн соёрхолт, дулаан хангамжийн техникийн доктор чадварлаг инженер хүнийг зохион байгуулалттай нэр төрийн гутаах зорилгоор худал гүтгэж байгаад би өмгөөлөгчийнх нь хувьд харамсаж байна.

Сүүлийн үед 87 байртай гэх огт үндэслэлгүй гүтгэлэг гарсаныг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн гэнэ.

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Баяр / 2019 01 сар 22/

    улстѳрчид албан тушаалын тѳлѳѳ ийм юм хийхээ болимоор юм аа энэ хүн чинь хотын дулааны шугамыг 10хуруу шигэн мэддэг ганц мундаг инженер гэсэн шдээ манай дүү л тэгж ярьдаг мэргэжлийнхэн мэргэжил нэгтнээ мэдэх бх

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 22/

    Монголд нэр цэвэр ганц хүнийг нэрлэ гэвэл одоо амьд байгаа хүнээс нэг ч хүн олдохгүй... Тэгээд хууль мууль гэж яриад юугаа хийнэ...

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 22/

    Said Davaaseren dulaany A baihgui huniig zahiralaar tavisand manai humuus ih durgui bn yandaa Dulaan

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 22/

    Said Davaaseren dulaany A baihgui huniig zahiralaar tavisand manai humuus ih durgui bn yandaa Dulaan

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 22/

    Chadaltai injener gej sonsson shuu

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 22/

    Hunii ner toriig gutaah umdaa

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 22/

    Hunii ner toriig gutaah umdaa

    Хариулах