ӨӨРСДИЙНХӨӨ ХҮНСЭНД ХЭЗЭЭ Ч ХЭРЭГЛЭХГҮЙ “ХОГ” ТАРААХ ҮЕЭР НЬ НЭГЭН ӨНДӨР НАСТАН АМИА АЛДЖЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 28 ・ 11

Ард түмнээ нэн ядуу байлгаж, үе үе сугалаа явуулж, хишиг гээч хог тарааж, түүн дээрээ алалцуулж кайф авдаг төрийн түшээдийн хөгийн тоглоом хэрээс хэтэрч шоглоом болж эхэллээ.

Өөрсдийнхөө хүнсэнд хэзээ ч хэрэглэхгүй чихэр, хатсан боов, хятад будаа, гурил, бидон сав тэргүүтэнг тарааж, нөгөөхийг нь нийлүүлсэн компаниуддаа эргээд ямар нэг зээл, хөнгөлөлт үзүүлж арчаагүйтдэг улстөрчдийн ээлжит шоуны үеэр нэгэн буурай амиа алдсан хэрэг өчигдөр гарав. Тодруулбал, “Оргил” худалдааны төвийн эзэн, Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийнхоо ахмадуудад бэлэг тарааж, дундуур нь 1.0 сая хүртэлх төгрөгийн азтанг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт тодруулж бэнчингээ гайхуулангаа өгөөмөр загнах аядаж. Харамсалтай нь тойргийнхоо ахмадуудын тоог төдийлөн мэддэггүйгээс болсон уу, эсвэл түүний мэддэг ядруухан бүлэгт хамаардаг ахмадуудын тоо ганцхан жил болоод ирэхэд нь ийнхүү 30-40 хувиар нэмэгдчихсэн байв уу, юутай ч 3200 хүнд тааруулж бэлэг бэлдтэл хөөрхий буурлууд минь 4000 болоод оччихсон бололтой. Тооцоолоогүй бужигнаан дунд 83 настай өндөр настан дарагдаж, улмаар эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан байна.

Үр хүүхэд, хүн бүл цөөтэй, тэтгэврийн таван төгрөг нь амьжиргааны нь хаана ч хүрдэггүйгээс өвлийн гутал хувцсаа ч шинэчлээд өмсч дийлэхгүй бээрч, зутарч, өлсч ундаасч амьдардаг өтгөс буурлуудаа хэдий хүртэл ингэж ядуугийн зовлон туучуулах гэсэн юм бол. Энд тэндгүй хатсан, гөлгөр боов шоовхон тарааж, насны хишиг нэртэй ганц удаагийн гэрэл цахилгааны нь ч мөнгөнд хүрэхгүй хөгийн юм шидэлж, эцэстээ туйлдсан иргэдийнхээ аминд ийнхүү хүрч эхэллээ. Энэ бол Монгол төрийн даанч дэндүү ГҮН ЭМГЭНЭЛ юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 29/

    ЭНЭ НОВШ тэгнэ ээ Хулгайн замаар олсон мөнгө ХООЛ болдоггүйн ТОД жишээ

    Хариулах
  • Бат / 2019 01 сар 28/

    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт тавихгүй бол мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 28/

    heleh ug algadaa .hamag muu ugee barlaa...

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 28/

    boli bolih hog

    Хариулах
  • ЗОЧИН / 2019 01 сар 28/

    Tiim ovoo yum bol belen mungu taraachixgui yasan yum. Xonshoorgui terbumtan bna. Er n ene xog taraadag xenii arga ve???

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 28/

    Энэ байдлыг засах гээд л хичээж байна тэр м.энхболддоо хэл гөлийсөн шаар сандал ширээтэйгээ зууралдаад л байгаа биз дээ.

    Хариулах
  • setgechiin ovchtei huugee asragch ondor nastan eh / 2019 01 сар 28/

    halamjiin mongom dotor nuurs tuleenii hongololt gej bii jild heg udaa ogdog. 11 saraas hoish odoo hurtel avch chadaagui bna said aa gishuunee,

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 28/

    muu hun tyrd garval yadagig harvuu ene hoer tenegin buh yum butelgui baih yum

    Хариулах
  • Сондор / 2019 01 сар 28/

    Ха ха энэ бичсэн нөхөрт бэлэг өгөөгүй юмуу их ууртай байх чин

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 28/

    Ганбаатар гуай болимоор юм. Баян нь тэндээл байдаг юм биз.

    Хариулах
  • ядуусаараа шоу хийдэг.улс манайх / 2019 01 сар 28/

    чимэг-*очир

    Хариулах