Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2019 01 сар 29

УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж өвчний улмаас таалал төгсчээ. Талийгаач Ц.Дашдорж нь гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.
Ц.Дашдорж 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.
Тэрбээр 1990-1993 онд *Газрын тос* ХХКомпанид Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд *Их тэмүүлэл* ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв.
Мөн тэрээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байв.
Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их хурлын гишүүнээр дахин сонгогдож байжээ.
2006 онд Алтангадас одонгоор шагнагджээ.
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.