Өнөөдөр болох үйл явдал - Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж хэвлэлийн хурал зарлаллаа

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 30

Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ЧИНГИС ХААН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойд зориулсан “Монголын орчин үеийн уран зохиол-Соёлын шинэ өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал гуравдугаар давхрын хурлын танхимд болно.

13:00 цагт: “Монгол туургатны уран зохиолын хэлхээ холбоо” сэдэвт уулзалт ярилцлага болно.

15:00 цагт: “Монгол туургатны уран зохиолын хэлхээ холбоо” номын нээлтийн ёслол болно.

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

14:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

14:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

ХАНГАРДИ ОРДОН

10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.  Утас: 70119921, 99268461

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: Томуугийн А хүрээний вирусийн тархалт явагдаж өвчлөлийн явц хурдан хүндрэх хандлагатай байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас 306 тоот хурлын танхимд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт: ББДХ-ноос "ЖДҮХС-гийн эргэн төлөлт болон Сангаас зээл авсан УИХ болон Засгийн газрын гишүүдийн эргэн төлөлт болон тэдэнд хүлээлгэх хариуцлага, 2019 онд олгох зээлийн сонгон шалгаруулалт" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ

13:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцана. Утас: 99179899


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх