М.Амарбаяр: ЭТТ ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 02 сар 18

Сүүлийн үед цахим орчинд "Эрдэнэс Тавантолгой" компани ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо" гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ асуудлаар тус компаний Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр тайлбар өглөө. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд уулзалт хийж буй бичлэг нь 2018 оны тавугаар сарын 1-ний өдрийн бичлэг. Энэ уулзалтаар 2017 оны ногдол ашиг хуваарилах асуудлаар ярилцаж байсан. Иймээс "Ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо" гэсэн нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм. 

Мөн сүүлийн үед тус компанийг 58 тэрбум төгрөгөөр оффисын зориулалтай барилга худалдан авах гэж байна гэсэн мэдээлэл зарим сайт, нийгмийн сүлжээнд гарсан. Энэ мөн л компанийн нэр хүндэд санаатайгаар халдсан ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албаныхан хэлсэн бөгөөд олон нийтийн сүлжээг ашиглан компанийн нэр хүндийг зориудаар унагаах, зохион байгуулалтай ажил хийхгүй байхыг тус компанийн удирдлагууд хүсэж байна" гэсэн юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх