Галзуу өвчнөөс сэргийлье

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2019 02 сар 26

Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол ГовьАлтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 37 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс: тэмээнд 1(2.7%), мануулд 3(8.1%), эзэнтэй нохойд 7(18.9%), эзэнгүй нохойд 7(18.9%), үнэгэнд 7(18.9%), чононд 12(32.4%) уруулж ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан. Мал, амьтны дунд галуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлжбайна.

• Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх

• Мал, тэжээвэр  амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх

• Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах

• Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах

• Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

 Зоонозын өвчин судлалын үндэсний төв

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх