НИТХ-ын даргаар Р.Дагвыг томиллоо

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 03 сар 01

НИТХ-ын даргыг чөлөөлж, шинэ дарга сонгох хурал өнөөдөр 09.00 цагт товлосон ч 15.00 цаг хүртэл хойшилж, улмаар 17 цагийн үед эхэлсэн. Ингээд 22.30 цагийн орчимд шинэ даргаа сонголоо. НИТХ-ын даргаар Р.Дагва томилогдон ажлаа хүлээн авлаа. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо. Заалнаас НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлсэн ч нэрээ татсан. 

Шинээр томилогдсон НИТХ-ын дарга Р.Дагва “Намайг сонгосон төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Г.Дагвын товч намтар 

Төгссөн сургууль : МУИС-2002, ИЗОУИС-2012, Удирдлагын академи-2015

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд- Эрх зүйч, Магистр, Доктурант

Ажилласан байдал : МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ

Гавъяа шагнал : Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бусад одон медалууд

Сонгуульт ажил : МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх