У.Уранчимэг: Би сайн найруулагч болмоор байна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 10 ・ 1

Амралтын өдөрт зориулан уншигчдыгаа нэгэн онцгой бүсгүйтэй уулзуулах гэж байна. Тэр бол “Хувьсал” продакшны захирал, Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хувьсал” продакшны хамгийн сүүлийн уран бүтээл “Миний нууц” кино 2017 онд үзэгчдэд хүрч байсан. Дараагийн шинэ кино болох “Тэнгэрээс буусан од” нээлтээ хийгээд удаагүй байна. Кино хэр үзэгчтэй байна?

-“Тэнгэрээс буусан од” кино маань гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийгээд байна. Кино зохиолыг “Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэн бичсэн. Бүтэн хоёр жилийн турш төлөвлөж, бэлтгэж, зураг авалт хийсний үр дүнд үзэгчдэд хүрч байна. Ер нь “Хувьсал” продакшны хоёр жилд нэг удаа даацтай бүтээл хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гол нь уран бүтээлийн чанар чухал. Юу юугүй үйлдвэрлээд байхдаа гол нь биш. Нэг ёсондоо хоёр жилд хийсэн ажил, бүтээлийнхээ тайланг үзэгчдэд тавьж байна гэсэн үг л дээ. Шинэ кино бидний хувьд бас нэгэн онцгой хувьсал болно гэдэгт итгэлтэй байгаа. Төрөл жанрын хувьд ч, сэдэв сэдлийн хувьд ч шинэлэг бүтээл болсон. Гэхдээ эцсийн дүгнэлтийг үзэгчид гаргана. Тэд яаж хүлээж авна тэр л жинхэнэ дүгнэлт болно.

-Киноны төрөл, жанрыг юу гэж үзэх вэ?

-Романтик, мелодрам төрлийн кино.

-Танай багийг шинэ киноны нээлтээ хийхтэй зэрэгцээд дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Кино төлөвлөгөөний дагуу зураг авалт дуусаад, пост продакшны ажлын явцад дараагийн шинэ уран бүтээлийн сэдэв анатаз яригдаад эхэлчихсэн байдаг. Бид одоо2021 онд гаргах киноны санаан дээр давхар ажиллаж байгаа.

-“Хувьсал” продакшны жүжигчин нь “Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг бичсэн байсан. Найруулагч зохиолоо бичиж, кино бүтээх тохиолдол олон байдаг. Харин жүжигчин кино зохиол бичиж байхыг тэр бүр сонсоогүй. Ялангуяа Монголд. Та продакшныхаа жүжигчдийн бичсэн кино зохиолыг сонгохдоо ямар шаардлага тавьдаг вэ? Захиалдаг уу, бэлэн болон болсон зохиолыг нь уншиж, түүн дээр ажилладаг уу?

-“Хувьсал” продакшн кино уран бүтээлийн хувьд шинэ баг. Зургаан кино гэдэг тийм ч олон биш. Бид цаашдаа өргөн дэлгэцийн бүтээлээр дагнах бодолтой байгаа. Зохиол бол мэдээж киноны хувьд маш чухал. Жүжигчин хүн зохиол бичвэл дүр илүү амьд болдог юм шиг надад санагддаг. Учир нь тухайн дүрийн өмнөөс тоглох сэтгэл зүй, драматургийг жүжигчид илүү тооцож чаддаг. “Хувьсал” продакшны өмнөх таван уран бүтээлийн кино зохиолыг дандаа манай продакшнд тухайн үедээ харьяалагдаж байсан жүжигчид бичсэн байдаг. Тийм чадвартай байхыг би продьюсер, найруулагчийн хувьд шаарддаг.

-Тэгэхээр танай уран бүтээлчдийг хөрвөх чадвар сайтай гэж ойлгож байна. Ер нь “Хувьсал” хэрхэн ажилладаг вэ? Продакшны зүгээс жүжигчдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-“Хувьсал” продакшнд ажиллаж байгаа л бол төрөл бүрийн авьяасаар өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Жүжиглэх, зохиол бичих, зохиолын задаргаа хийх гэх мэт олон чадварыг эзэмших хэрэгтэй гэж үздэг. “Хувьсал”-д харьяалагддаг л бол зохиолын, зохион байгуулалтын, найруулгын, жүжигчний хувьд мэргэжлийн байхаас гадна хувь хүнээ хөгжүүлэхийг би хатуу зарчим болгож барьдаг. Магадгүй ийм шаардлагыг тавьдаг учраас манай продакшны босгыг давж орж ирэх хэмжээний жүжигчин, уран бүтээлч цөөхөн байдаг байх. Ерөнхийдөө “Хувьсал” продакшны уран бүтээл хийхдээ барих зарчим гэвэл баг цуглуулна, бас тараана. Цаг үеэ дагаж өөрчлөгдөж байх ёстой. Үзэгчдэд сонирхолтой, шинэлэг зүйлсийг хүргэдэг байх хэрэгтэй. “Хувьсал”-ын дотоод журам буюу зарчим ердөө л энэ.

-Та “Тэнгэрээс буусан од” киноны ерөнхий найруулагчаар ажиллалаа.  Киноны жүжигчдээ өөрөө сонгосон уу?

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: