Согтуугаар машин барьж яваад галт тэрэгтэй мөргөлджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 11 ・ 1

Цагаанхаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503-р галт тэрэг энэ сарын 8-нд Ерөө сумаас 10 гаруй км-ын зайд Тоёота "Axio" маркийн цагаан өнгийн суудлын автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй аж.

Иргэн О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гарамгүй газар хориглосон хашааг дайрч улмаар галт тэргэнд мөргүүлсэн байна. Зүтгүүрийн машиннист яаралтай тормослож амжилттай зогсож чадсан гэнэ. Одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн, бэртэл гэмтэл аваагүй гэдгийг эх сурвалж хэллээ.

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: