Өдөр шөнө тэнцэх, Монгол хүн сансарт ниссэн өдөр тохиож байна

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 22 ・ 1

 

Жил бүрийн гуравдугаар сардын 22-нд өдөр шөнө тэнцдэг. Маргаашнаас эхлээд өдөр уртасч, шөнө богиносох юм. 

Өдөр шөнийн тэнцэл нь “шөнө тэнцэх” гэсэн латин хэлнээс гаралтай юм. Товлосон өдөр болоход дэлхийн ихэнх хэсэгт шөнө нь урт, өдөр нь богино болдог. Харин хойд хэсэгт зургадугаар сарын дунд үеэр нар жаргалгүй, бүтэн хоногийн турш манддаг ажээ. Үүнийг нар буцах өдөр гэж нэрлэдэг юм байна.

Өдөр болон шөнө тэнцдэг нь үнэн үү?

Намрын өдөр шөнийн тэнцэл буюу есдүгээр сарын 22-нд дэлхийн бүх газар өдөр шөнө хоёр тэнцдэг. Нар мандах хугацаанд үзүүр хэсэг нь таван минутын турш цухуйж харагдах бөгөөд мандаж эхлэх тэрүүхэн агшинд үүр хаяарах нь цөөн минут үргэлжилнэ. Timeanddate.com сайтад бичсэнээр бид зөвхөн нарны жижиг хэсгийг л хардаг бөгөөд нар хэмээх асар том одны дэлхийн агаар мандалд туссан зураг ажээ. Дэлхийн тэнхлэгийн хазайлт нь улирал солигдох шалтгаан болдог бөгөөд дэлхийн тэнхлэг 23.5 хэмийн хазайлттайгаар нарыг тойрдог байна. Өөрөөр хэлбэл тэнхлэгийн хазайлт нь дэлхийн гадарга дээр нарны эгц тусгал урагшаа, хойшоо шилжсэнээр бидэнд улирлын ялгааг харуулдаг гэсэн үг.

Үүнээс гадна энэ өдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: