Сайхан амьдралд хүрэх эсрэг зам буюу тоомжиргүй амьдрах бяцхан урлаг номын тэмдэглэл

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 25

...Аливаа зүйлийн дэвшил нь олон мянган жижиг бүтэлгүйтлээс үүсдэг бөгөөд таны хэр их амжилттай байх нь хэдэн удаа бүтэлгүйтсэн байна вэ гэдгээс хамаарна. Хэрэв хэн нэгэн ямар нэгэн зүйлд танаас илүү байгаа бол тэр хүн тухайн зүйлд танаас олон удаа бүтэлгүйтсэн гэсэн үг юм. Хэрэв хэн нэгэн танаас муу байгаа бол тэр хүн таны туулж ирсэн бэрхшээлт замыг туулаагүй байна гэсэн үг.”...

“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номын хэсгээс

 

Сайхан амьдралд хүрэх эсрэг зам буюу тоомжиргүй амьдрах бяцхан урлаг номын тэмдэглэл

 

Бидний ихэнхи нь хувь хүний хөгжлийн номыг худалдан авах шийдвэр гаргахдаа энэ номыг уншиж дууссаныхаа дараа илүү сайн хүн болж, илүү их амжилт гаргахаар чармайн, өглөө босдог цагаасаа 1 цагийн эрт босон амьдралынхаа төлөө урьд өмнөхөөсөө илүү хичээл зүтгэл гаргах болноо гэж бодон авдаг байх. Ядаж амьдралдаа бүх зөвлөгөөг нь хэрэгжүүлдэггүй юмаа гэхэд хэрэгжүүлэх талаар хий дэмий санаа зовохын төлөө ч юм уу. Харин энэ номыг уншиж дууссаныхаа дараа чи амьдралдаа илүү их алдаа гаргахыг, илүү их зовлон шаналал амсахыг, илүү их хариуцлага үүрэх ёстойг ойлгох болно.

 

Яахаараа “зовж сурах”-ыг сурталчилсан номыг мөнгөөр худалдаж авах гэж хэмээн чиний толгойд бодогдож байна уу? Тэгвэл би чамд яагаад гэдгийг нь хэлье.

 

1. Бидний олонхийн амьдрал тэр чигтээ Холливиуд-ын кинон дээр гардаг нүд гялбам тансаг амьдралын хэв маягийг өөрийнхөө мөрөөдлөө болгосон, түүнийхээ төлөө зогсолтгүй хичээх чөтгөрийн тойргоос бүрдэж байдаг. Бага байхаас минь л бидний толгойд сайн сургуульд сурж, өндөр цалинтай ажилд орон, ажлын байран дээрээ ирээдүйн нөхөр болох хорвоогийн хамгийн ухаалаг , чамайг хэзээ ч араар нь тавихгүй залуутай танилцан, бөөн бөөн хүүхэд гарган төөрдөг байшин шиг гэртээ амар сайхандаа жаргах мөрөөдөл бий болсон байдаг. Бүгдийнх нь мөрөөдөл ижил учир бүгд л мөрөөдөлдөө хүрсэн гэдгээ нэг нэгэндээ батлахыг хичээнэ.

 

Илүү хөөрхөн болсноо, илүү ухаантай болсноо, илүү аз жаргалтай болсноо зогсолтгүй нэг нэгэндээ сошиал медиа хэрэгслүүдийн тусламжтай батладаг эрин үед бид амьдарч байнаа. Гэхдээ жинхэнэ аз жаргалтай хүн хэзээ ч толины өмнө зогсоод би аз жаргалтай байна гэж хэлдэггүй. Тэд зүгээр л аз жаргалтай байдаг. Та өөрийгөө хэн гэдгээ бусдад батлах ямар ч шаардлага байхгүй. Одоо байгаагаасаа илүүг өмчилж тэдгээр зүйлээрээ дамжуулан хэн нэгэнд өөрийгөө батлан харуулах гэсэн оролдлого таныг амьдралын бүхий л асуудалд санаагаа чилээдэг нэгэн болгон хувиргаж байгааг та ер нь анзаарч байсан уу? Өөрийгөө ямар нэгэн байдлаар тодорхойлж, тэр тодорхойлолтоо аль болох олон хүнд батлах гэж оролдох яршигтай үйлдлээ зогсоосноор чи бодож байснаасаа ч илүү амар амгалан, тайван мэдрэмжийг мэдрэх болно.

 

2. Өглөө босоод утсаараа фейсбүүк хаягаа шалгах төдийд л чиний өмнө 100,100-н өчүүхэн төдий ч саад бэрхшээл байхгүй амьдралаар амьдарч байгаа, аз жаргалдаа хахаж цацсан хүмүүсийн зураг гарч ирдэг биз дээ. Харин чи сарын өмнө хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн хоолны дэглэмээ ч эхэлж чадаагүй байгаа шүү дээ. Тэгээд л бид эцэс төгсгөлгүй гутралын харанхуй ангал руу эргэлт буцалтгүй унадаг юмдаа. Өөрийнхөө гутарч байгаадаа гутардаг цор ганц амьтан бол хүн учраас чи гуниг гутралаасаа өөдтэй юу ч хүсэн хүлээх хэрэггүй. Гутралын том ангалд бид өч төчнөөнөөрөө уначихсан учраас л амьдралын олон асуудалд тоомжиргүй хандаж эхлэх нь бидний хамгийн нэн тэргүүний, чухал асуудлуудын нэг болон хувирч байгаа юм. Гутарсаны зоргоор амьдралын чинь ганцхан ч асуудал шийдэгдэхгүй учраас одооноос эхлээд тоомжиргүй амьдарч сур.

 

3. Тоомжиргүй байх гэдэг нь хэнэггүй, хариуцлагагүй нэгэн байх тухай огтоосоо биш. Амьдралд нь гарч ирэх асуудлуудыг бүгдийг нь үл тоомсорлон, өөрийгөө цорын ганц өвөрмөц нэгэн мэтээр эргэн тойрондоо зарлаж, хэргээр хэнэггүй нэгний дүрд тоглодог хүн бол харин ч хамаг асуудалд санаагаа чилээдэг хүн юм. Асуудалгүй амьдрал гэж хаана ч байхгүй. Харин аль асуудал нь чиний хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилгонд чинь нөлөөлж чадах асуудал вэ гэдгийг л танин мэдэх нь хамгийн чухал юм.

 

 

4. Эрх мэдлийг дагаж хариуцлага ирдэг биш харин хариуцлагыг даган эрх мэдэл ирдэг гэдгийг үргэлж санаж яв. Амьдралд чинь тохиолдож байгаа түм буман асуудлуудын бурууг хамгийн эхлээд өөрөөсөө эрж хайж сур. Одоог хүртэл зөвхөн өөрийгөө өрөвдөн, чиний асуудал бүх хүмүүсийн асуудал мэт хүн бүрт нялзааж хорвоогийн хамгийн өрөвдөлтэй хүнээр өөрийгөө тодруулах дуртай байсан бол одооноос эхлээд хариуцлагатай, тэвчээртэй нэгэн болж төлөвших хэрэгтэй. Сэтгэл зүйн өвчтэй, сэтгэлийн гүн дарамтанд орсон, 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх