А.Ганчимэг: Б.Тамир бид хоёр “Ромео Жульетта”-д тоглож чадаагүй ч “Халуун зүрх”-дээ хамтарч чадлаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 02

УДЭТ-аас уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан жүжигчин Д.Ганцэцэг,  А.Ганчимэг нарын хамтран байгуулсан "Аримун" продакшны анхны уран бүтээл "Халуун зүрх" уран сайхны киноны нээлт “Шангри-Ла” төвд олон үзэгчийн алга ташилтын дор сүр дуулиантайхан болов.

Уг киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, гол дүрийн бүсгүй Анхилууны дүрд өөрөө тогложээ. Харин найруулагчаар Д.Ганцэцэг ажилласан бөгөөд  гол дүр болох Эрдэнэ эмчид "Фантастик" продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир тоглосон нь нүдээ олсон сонголт гэмээр.

Хоёр Ганаа "Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ”.... хэмээх хоёр мөртөд киноныхоо бүхий л утга учрыг шингээжээ. Учир нь эх хүний агуу хайр юуг ч даван туулах хүчтэйг, үрээ гэсэн зориг, тэвчээр хатуужил юуг ч сөрөөд гарч чадахыг энэхүү бүтээл үзэгч танд мэдрүүлэх юм.

Энэ үеэр “Аримун” продакшны жүжигчин А.Ганчимэгээс цөөн асуултанд хариулт авсан юм.

-Өнөөдөр “өлгийдөн” авч буй киноныхоо зохиолын санааг хэрхэн авсан талаар ярина уу?

-Би энэ кинондоо зохиолч, жүжигчнээр ажиллалаа. “Аримун” продакшны анхны уран бүтээл учраас ямар зохиолоор кино хийх вэ гэж бид хоёр их удаан хугацаанд бодсон. “Халуун зүрх”-нээс өмнө хоёр ч зохиолын талаар ярилцаад цаасан дээр буулгаад, бэлэн болгочихсон байлаа. Гэхдээ анхны бүтээл гэдгээр нь тэр зохиолоо 100 хувь хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Сэтгэлд бүрэн нийцэхгүй байсан юм. Мөн Ганаа эгч “Би нөхөртөө зориулаад сайхан уран бүтээл хийх юмсан. Нөхөр маань тэгж билээ, тийм үйл явдал болж байсан. Үнэхээр хэцүү үе байсан” гээд л сэтгэл зүйн хувьд хүний амьдралын хамгийн том жаргал зовлон хосолсон үе байсан тухайгаа надад ярьсан юм. Тэгэхээр нь би “Тэгвэл хоёулаа энэ сэдвийг бариад, зохиолоо гаргавал ямар вэ. Энэ нь илүү сонирхолтой, хүний сэтгэлээс гарсан юм сэтгэлд хүрдэг шүү дээ” гээд шийдсэн. Манай киноны постерт “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ” гэдэг үг бий. Энэ үгээр киноныхоо гол санааг гаргахыг хүссэн. Хүний хамгийн чухал зүйл бол хэрхэн амьдарч, бусдад яаж нөлөөлсөн, амьдарсан хугацааг гэрчлэх мөр байдаг. Мөн амьд явсныг гэрчлэх, үргэлжлүүлж амьдрах үр хүний хамгийн эрхэм зүйл гэдгийг илэрхийлэхийг хүсэж, чадан ядан зохиолоо бичлээ. Өмнө нь “Хувьсал” продакшнд байхдаа хоёр ч киноны зохиолыг бичсэн учраас тэр бяцхан туршлагадаа үндэслээд, бие биедээ тусалж дэмжээд энэ зохиолоо дуусгасан. 

-Гэхдээ тэр санаагаа эрэгтэй биш эмэгтэй хүнээр төлөөлүүлэн гаргасан юм байна шүү дээ ...

-Эмэгтэй хүн гэдэг өөрөө энэ дэлхийг бүтээгч гэж хэлэхэд буруудахгүй. Эмэгтэй хүнээс хүн үүсдэг гэдэг хамгийн гайхамшигтай. Хэрвээ эмэгтэй хүн байгаагүй байсан бол энэ хорвоо ямар байхыг мэдэхгүй байна. Кинондоо ямар нэр өгөх талаар бодож байгаад анх “Дэлхий тээсэн эмэгтэй” гэж нэрлэсэн. Энэ үг киноны агуулгыг илэрхийлээд байгаа юм шиг санагдаад, эмэгтэй хүн дэлхийг тээдэг. Хүн болгоныг энгэртээ тээгээд ариун хэвлийгээрээ дамжуулаад үр хүүхдээ үлдээдэг учраас энэ утга маш гоё тохирох юм шиг санагдсан. Хүн мэдэрч үзсэн юмаа тоглох арай амархан байдаг. Харин огт мэдэрч үзээгүй зүйлээ дамжуулах их хэцүү байдаг юм билээ.

Хүнийг хайрлах, түүний төлөө зориулж байгаа сэтгэл нь халуун байдаг учраас, хүний зүрх үр хүүхдийнхээ төлөө үргэлж халуунаараа цохилж байдаг учраас “Халуун зүрх” гэж нэрлэсэн. Мэдээж Ганаа эгч нөхөртөө зориулъя гэсэн анхны суурь үүссэн ч гэсэн дүрээ эмэгтэй болгоод, уран сайхны кино болгож, баяжуулсан юм.

-Анхилуун гэдэг бүсгүйн дүрд та тоглосон. Дүрийнхээ талаар ярихгүй юу?

-Киноны гол дүр бол мэдээж зохиолынхоо бүх ачааг үүрч, хэлэх гэсэн санаагаа тэр хүнээр дамжуулж гаргалаа. Хамт олон маань надад маш их зөвлөсөн. Мөн нэлээн жин хассан шүү. Миний үндсэн жин 47-48 кг байдаг. Харин кино зураг авалтын үеэр 42 кг болтлоо турсан. Кино зураг авалт наймдугаар сарын эхээр эхлээд саяхан дууссан. Дөрвөн улирлын зураг авсан учраас дунд нь амарсан ч энэ удаан хугацаанд жин нэмчих гээд байсан тул жингээ барих л хэцүү байлаа.

-Хүнд үзэгдлүүд байсан уу?

-Хүйтэн хүчтэй шүршүүрийн ус дээрээс гоожуулдаг 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх