Дуучин Нара буюу М.Нарантуяаг уншигч та бүхэн андахгүй ээ. Тэрбээр өмнөх сонгуульд БГД-т бие дааж нэр дэвшиж нэлээдгүй олон хүний саналыг авсан. Түүнийг дайчин, хөдөлмөрч гэдгээр нь хүмүүс илүүтэй танина. Ганц бие ээж Нара хүүгийнхээ эцгийг хэн байсныг олон нийтэд ил болгосноор сүүлийн өдрүүдэд сошиалд ширүүхэн тулаан болоод буй.

Асуудлын гол нь дуучин бүсгүйн үерхэж байгаад салсан тээвэр зуучлалын компанийн захирал Б.Батцацрал нь түүний хүүгийн эцэг. Гэхдээ эцэг нь гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. Хүү цэргийн баяраар аавдаа зориулж бэлэг хийж ангиас авчирсэн түүнийгээ өгнө хэмээн ээжийгээ хоргойсноор  “Global world wide” компанийн гүйцэтгэх захирал Б.Батцацрал дээр очсоноор тэдний асуудал олон нийтэд ил цацагдсан юм. Тэгвэл тус компанийн захирал хэвлэлд "Б.БАТЦАЦРАЛ: МИНИЙ ХҮҮ МӨН ГЭДЭГ НЬ ТОГТООГДВОЛ БИ ХҮҮГЭЭ АВНА" гэсэн гарчиг бүхий ярилцлага өгчээ. Үүний хариу болгож Нара "Юу ч гэхэв дээ. Бас их юм боджээ, хэдэн халтар төгрөгтэй байхаараа үгүйсгэсэн хүүхдээ хүртэл худалдаад авчихдаг гэж бодож байгаа байх л даа. Та нарын хувьд бол мөнгө бүхнийг ялагч тийм тийм би мэднэ, ПР зөвлөгчид нь Нараг битгий муулаарай гэсэн байх нь. Муулаагүй байтлаа, би нэг жижигхээн компанийн эрэгтэйг эргүүлээд явж байдаг Хүчирхийлэгч, Шантаач хүүхэн болчихдог... Тээвэр зуучлалын нэг жижиг компани байтугай Монголын том том компани дээр зөндөө очиж дуулж байв ш дээ, хөгжилтэй юм бэ. Анх яаж хөл алдан эргүүлж гүйж ажилчидаа хүртэл над руу Ай Пад бариулаад гүйлгэж бсныг ажилчид нь болох .... гээд овоо олон хүн хүн чанараа гээчихээгүй бол гэрчлэх байлгүй дээ!!! Нэг жил үерхэж салангуутаа жирэмсэн болоод очсон юм бол танай ажлын дараа дараагийн шинэ жилүүд дээр би юугаа хийж очоод байсан болдоо... Гайхах юм алгөө угасаа сийхгүй хүмүүс ш дээ...

Харин миний хүүг авна гэнэ үү хахаха, ёстой харна за!!!! Мөнгө хүчтэй юу хүний сэтгэл хүчтэй юм уу харая Батцацрал гуай!!!!" хэмээв.