Тэсгим хүйтэн 1987 оны нэгдүгээр сарын 30ны орой 21 цагийн орчимд дөрвөн настай хүү Мөнхзаяа Буянт сумын төвийн захад согтуу хэвтсэн эцгийнхээ дэргэд осгож ухаангүй унажээ.
Тэр шөнө хөрсөнд 28.6, агаарт 34 градус хүйтэн хоножээ. Өглөө найман цагийн орчимд эцэг Монцоо тэрийж хөлдсөн, ажиглахад амьсгалгүй болсон хүүгээ тэврэн сумын эмнэлэгт хүрч очив. Хүмүүс хүүхдийг үзэмэгц осгож нас баржээ гэж харамсав.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Даариймаа Буянт сумаас аймгийн төв орох замд хүүхэд осгож хөлдсөн дуудлагыг аваад Б.Отгоншар эмч Буянт сум руу явжээ. Хүүхдийг үзэхэд бүх бие нь мод болтлоо хөлдсөн, гар, хөл үе мөч хөдөлгөөнгүй, нэг гараас нь татахад бүх бие нь өндийн босож байлаа. Зүрх уушгийг нь чагнахад ямарч авиа сонсогдохгүй байв.
Крантны хүйтэн усаар ванн дүүргэж бүх хувцасыг нь тайлж, хоёр чихийг нь бөглөөд, хамрыг нь гаргаад хоолой хүртэл нь хүйтэн усанд хийж 3 цаг гаруй болгожээ. Үе үе үзлэг хийж ажиглаж байтал амьсгал зүрхний үйл ажиллагаа сэргэж эхэлжээ. Наркозын эмч Баатаржаваар эгмийн доод талын венийн том судсанд хатгалж хийлгүүлж, гуурс тавиад дөнгөж бүлээсгэсэн шингэж явуулж, бусад амьсгал зүрх, судас дэмжих эмчилгээ хавсруулан хийжээ.
Хүүхдийн зүрх судас, амьсгал жигдэрч, хүүхдийн бие бүрэн гэсэж хөдөлгөөнд орж, нүд нь эргэлдэж, эргэж хөрвөж байснаа “би шээе” гэж хэлсэн байна. Эмнэлэгт 4-5 хоног эмчлүүлээд гэртээ харьжээ. Энэ тухай ШУА-ийн ажилтан, кино найруулагч Навааны хамт ирж “Дахин төрсөн хүү” кино хийжээ. Болгар, Чех, Оросын хэвлэлүүдэд бичигдэж тэр үеийн Хүүхдийн төлөө төв комиссын дарга Цэдэнбал Филатовагаас Б.Отгоншар эмчид талархал илэрхийлжээ.
Хөлдөж үхээд дахин амилсан хүү Мөнхзаяа 1987 онд Ховд хотын 5р цэцэрлэгт оржээ. Тэрээр Ховдын багшийн дээд сургууль төгсөж Алтай сумын 11 жилийн сургуульд математикийн багшаар ажиллын гараагаа эхэлсэн ба одоо Өмнөговь аймагт ажиллаж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.