Өөрчлөлтийг өөрөөсөө

Бусад ・Нийтэлсэн: Баярмаа 2019 04 сар 05

ГССҮТөвийн захиргаанаас  Дэлхийн эмч нарын өдрийг угтаж эмч, менежерүүдийн харилцааны соёл, эерэг өөрчлөлт, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” аян зохион байгууллаа.
 
Уг аянд ГССҮТөвийн бүх эмч, менежерүүд хамрагдсан бөгөөд хувийн соёл, бусдад эерэг үлгэр дууриалал үзүүлж буй байдал, цахим өвчний түүх бичилт,  байгууллагын зорилго, зорилт, алсын харааг хэрэгжүүлэх хүчин чармайлт зэргийг харгалзан үзсэн удирдлагын зөвлөлийн үнэлгээ, нийт их эмч, сувилагч, сувилахуйн мэргэжилтний санал асуулгын нийлбэр дүнгээр тодруулсан.

  1. “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар,
  2.  “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр Яс Үений Гэмтлийн 1 дүгээр тасгийн их эмч

Г. Бадамгарав нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Мөн ГССҮТөв эмч нарын баярын үйл ажиллагаанд Сэтгэл зүйч Г. Наранбаатар уригдан “Эерэг бодол-Эерэг хандлага” сэдвээр нийт эмч нарт лекц уншиж сонордуулсан юм.
Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй хөдөлгөөн юм. Тогтмол хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал зэрэг эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой. Иймд "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" спортын тэмцээн зохион байгуулан хамт олноороо цэвэр агаарт идэвхтэй хөдөлгөөн, эерэг хандлагатай дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх