Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 09

2019.4.9, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.4.9, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 6.16-19.32
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх