Сэрэмжлүүлэг: Таван настай хүү худагт унаж амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 18

Баянхонгор аймагт өчигдөр 5 настай хүү худагт унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянцагаан суманд 5 настай хүү, 3 метрийн гүний худагт унаж нас барсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад малчин айлын хүү аав, ээжтэйгээ малаа услахаар ирээд эцэг эхийгээ малаа хариулах хооронд ийнхүү золгүй байдлаар амиа алджээ. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх