Богд ууланд дахин гал гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 18

Богд ууланд дахин түймэр гарлаа. Онцгой байдлын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төвд өнөөдөр 15 цагийн үед Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарч байсан гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон нийслэлийн аврах ангийн 30 гаруй албан хаагч, найман машинтайгаар галын голомтод ажиллаж байгаа гэв.

Одоогийн байдлаар түймэр 3-4 га газрыг хамраад байгаа бололтой. Гал түймэр юунаас үүдэн гарсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх