Алдартнуудыг амжилтанд хүргэсэн зуршлууд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 25

Түүх, уран зохиолын эх сурвалжуудаас л харж, мэдэрч болох суут хүмүүсийн талаар, нарийвчлан хэлвэл тэдний ямар хобби, зуршилтай байсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Тэд энэ л зуршлынхаа ачаар хүн төрөлхтний үнэт зүйл болсон агуу бүтээлээ туурвиж, гайхалтай бүтээлүүдийг анхлан санаачилж, бидэнд өвлүүлэн үлдээсэн гэдэгт итгэл төгс байна. 

 

Никола Тесла (Nikola Tesla)

 

Никола Тесла (Nikola Tesla)  нь Австрийн нэрт зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байсан юм. Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн гэхэд цахилгаан соронзны салбарт хувьсгал болохуйц олон бүтээл, нээлт хийснээрээ алдаршсан билээ. Магадгүй түүнийг ийнхүү амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн зүйл бол дуг хийх байж болох юм. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байж маргаашийнхаа эрч хүчийг авдаг. Харин Теслагийн хувьд тэрээр өдөрт ердөө 2-хон цагийг унтаж, ажлынхаа хажуугаар 10-20 мин дуг хийдэг байсан гэнэ.

 

Никола Тесла (Nikola Tesla)

2Эрнест Хемингуэй (Ernest Hemingway)

 

Эрнест Хемингуэй (Ernest Hemingway) нь Америкийн зохиолч, сэтгүүлч юм. 1954 онд "Өвгөн тэнгис хоёр" туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн “дайны цагийн амьдралыг” хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв. Түүний уран бүтээлийнх нь онгод бүтээлийг хайрладаг эрхэм дотны анд нь түүний тэжээдэг “муур” нь байсан болохыг зарим эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Хенри Матис (Henri Matisse), Сальвадор Дали (Salvador Dali) гэх мэт цуутай хүмүүс ч мөн адил мууранд үнэхээр хайртай байжээ.

 

Эрнест Хемингуэй (Ernest Hemingway)

3Марк Твен (Mark Twain )

 

Марк Твен (Mark Twain) бол алдартай зохиолч бөгөөд АНУ-ын Миссури мужид төржээ. Амьдралынхаа ихэнх хугацаанд сонины газар ажиллаж байсан бөгөөд зохиолч болохоосоо өмнө завь жолооддог байсан гэдэг. Тэрээр уран зөгнөл болон хошин шогийн мэдрэмжтэйгээрээ алдартай байсан. Маркын талаар эх сурвалжууд дээр түүнийг үнэхээр замбараагүй, хайхрамжгүй байдлаа зуршил болгосон нэгэн байсныг онцлон тэмдэглэсэн байдаг. Дор хаяж л тэр ороо хураадаггүй, бичгийн ширээгээ "хэзээ ч" цэгцэлдэггүй байжээ.

 

Марк Твен (Mark Twain )

4Пифагор (Pythagoras)

 

Самосын Пифагор нь эртний Грекийн математикч бөгөөд “Пифагореизм” хэмээх шашны хөдөлгөөний үндэслэгч байсан аж. Пифагор гэдэг нь түүний өөрийн нэр биш бөгөөд ямагт үнэнийг ил шууд хэлдэг учраас оногдсон хоч нь юм. Түүний талаар зарим мэдээллүүдэд Пифагорыг гарамгай боксчин байсан, тиймдээ ч эртний Грекийн олимпын наадамд оролцдог байсан талаар дурджээ.

 

Пифагор (Pythagoras)

5Бенжамин Франклин (Benjamin Franklin)

 

АНУ-ын үндэслэгч эцгүүдийн нэг юм. Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн, дипломатч буюу улс төр, бизнес, шинжлэх ухаан, уран зохиол гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн ажээ. Түүний ажлын бүтээмжийг ихэсгэдэг, хамгийн дуртай зүйл нь “кофе” байсан гэдэг. Тиймдээ ч өглөө бүрийг амтат кофегоор эхлүүлдэг байсан байна.

 

Бенжамин Франклин (Benjamin Franklin)

6Жейн Остин (Jane Austen)

 

Английн алдарт реалист үргэлжилсэн үгийн зохиолч байжээ. Амьд ахуй цагт нь түүний уран бүтээл нь түүнд багахан нэр хүнд, хэдхэн эерэг шүүмжлэлийг авчирсан гэдэг. 19-р зууны дунд үе хүртэл түүний уран бүтээл зөвхөн элитүүдийн дунд л танил байсан байна. Гэвч 1869 онд түүний ач “Жейн Остины дурсамж” нэртэй ном бичин, түүний амьдрал уран бүтээлийг олон нийтэд дэлгэж, алдар нэрийг нь түгээсэн гэдэг. Тэрээр үнэхээр даруу төлөв, түүнчлэн олон нийтийн газарт байх дургүй, ихээхэн ганцаардмал нэгэн байсныг зарим эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. 

 

Жейн Остин (Jane Austen)

7Петр Чайковский (Peter Tchaikovsky)

 

Оросын "Романтик үеийн" хөгжмийн зохиолч юм. Тэрээр цэвэр агаарт явган алхах дуртай байжээ. Ингэснээр түүнд уран бүтээлийн гайхалтай онгод, санаанууд төрдөг байсан болохыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүнчлэн Чайковский өдөрт 2 цаг алхах нь эрүүл амьдрахын үндэс бөгөөд хэрвээ бие тань өвдвөл мөн л агаарт алхвал дээрдэнэ хэмээн үздэг байж.

 

Петр Чайковский (Peter Tchaikovsky)

8Вольфганг Амадей Моцарт (Wolfgang Amadeus Mozart)

 

Дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий томоохон уран бүтээлч, Австрийн суут хөгжмийн зохиолч юм. Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуурыг гаргууд эзэмшиж улмаар 5 насандаа өөрийн уран бүтээлээ эхлэн туурвиж, Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглон тэдний гайхшралыг төрүүлж байжээ. Тэрээр уурлаж бухимдсан үедээ тэмдэглэл хөтөлж байж тайвширдаг, түүнчлэн ингэснээр уран бүтээлийнх нь онгод ордог байсан талаар эх сурвалжууд дээр тэмдэглээстэй байдаг.

 

Вольфганг Амадей Моцарт (Wolfgang Amadeus Mozart)

9Леонардо да Винчи (Leonardo da Vinci)

 

Италийн эрдэмтэн, математикч, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектурч байжээ. Тэрээр хөгжимд үнэхээр үнэхээр хайртай байсан гэдэг. Тиймдээ ч цаг үргэлж амандаа дуу аялж, хөгжимддөг байсан байна.

 

Леонардо да Винчи (Leonardo da Vinci)

10Роберт Фрост (Robert Frost)

 

Америкийн суут яруу найрагч, Роберт Фрост байгальд үнэхээр хайртай нэгэн байжээ. Тэрээр хэдэн цагаар ч хамаагүй гадаа, модны сүүдэрт унтах дуртай байж. Учир нь ингэх нь түүний ажлын бүтээмжийг ихэсгэж, бие сэтгэлийн асар их таашаалыг өгдөг хэмээн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байна.

 

Роберт Фрост (Robert Frost)

Эх сурвалж: www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх