Шуурхай мэдээ: 100 айлын орчим хүн буудуулсан хэрэг гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 26

 

Өнөөдөр өглөө буюу дөрөвдүгээр сарын 26-ний 9 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох бидний хэлж заншсанаар 100 айл орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ирлээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлнээр 100 айлын автобусны буудал дээр нэгэн этгээд буу гарган бусдын амин насанд хүрсэн аж. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх