Оршуулгын журмын хэлэлцүүлэгт иргэдийг урьж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2019 05 сар 06 ・ 1

​​​​​​​НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг баталсан. Нийслэл хот хурдацтай өсөн тэлж байгаатай зэрэгцэн нийслэлийн эргэн тойронд зөвшөөрөлгүй оршуулгууд ихээр хийгдэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг чадамжтай, чадамжгүй хувийн компаниуд иргэдэд чанаргүй үйлчилгээ үзүүлэх байдал газар авч байна. Дээрх нөхцөл байдлыг цэгцлэх, хязгаарлах нь хотын тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг юм.  Тиймээс журмыг шинэчлэн найруулж, сайжруулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу 2019-05-08-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 14 цагт журмын төслийг нээлттэй хэлэлцүүлэх гэж байгаа тул иргэд, олон нийтийг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг урьж байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ком / 2019 05 сар 06/

    Хотын САЛХИНЫ ДЭЭР байгуулагдсан шарил чандарлах газруудыг ЗАЙЛУУЛАХ хэрэгтэй

    Хариулах