Ц.Отгонбаяр: Хүүхдийн хүчирхийллийг үйлдэж буй этгээдийг цаазаар авахыг дэмждэг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 06 ・ 1

 

"Охидын түүх" ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тус ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан “Өнөөдөр олон эцэг эхчүүд нойргүй хонож, охин хүүхдээ хаана нуух вэ гэж ард түмэн шаналж байна. Ойрын гурав дөрвөн жилд тохиолдсон үйл явдлаас харахад хүчирхийлэлд өртөж, золиос болон зовж байгаа хүүхдүүд ихэслээ" гэлээ.

Тэрбээр мөн хүүхдийн төлөө, охидын төлөө ажилладаг байгууллагын хувьд бид дараах гурван зүйлийг шаардан уриалж байна гэдгийг онцлон дуулгав.

  1. Эрүүгийн хуулийг чангатгах шаардлагатай. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн нэгд зааснаар Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн.
    Хуучин бол 9-36 саяар, хорих ял нь 3-5 жил байсан юм билээ.  Өөрөөр хэлбэл ял нь хөнгөрчихсөн.Тиймд тус хуулийг  буцаагаад  чангатгах  хэрэгтэй гэдгийг шаардаж байна. 
  2. Хохирсон хүүхдэд сэтгэл санааны нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдэж өг. Монголд нөхөн төлбөр гэх асуудал огт алга. Хохирогч хүүхдийн сэтгэл санааны хохирлыг нь барагдуулж, хохироогч тал өгч чадахгүй бол улсаас нөхөн төлбөрийг нь өгөх хэрэгтэй. 
  3. Охид, хүүхдүүддээ зориулж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулалттайгаар явуулах хэрэгтэй байна. Ингэхдээ хүүхдийн оролцоог хангаж зохион байгуулах шаардлагатай. 

Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 

  • 64.9 % - найз нөхдөдөө 
  • 34.8 % - эцэг эхдээ 
  • 3-8 % -  багш, нийгмийн ажилтандаа мэдээлэл өгдөг болох нь Хүний эрхийн комисс, “Гүүд нейборс" ТББ-ын хамтарсан судалгаагаар гарсан.

Үүнээс харвал хүүхэд үе тэнгийнхэндээ ихэнх тохиолдолд асуудлаа ярьдаг тул хүүхдүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн. Бидний зүгээс Монгол Улсад буй 803 орчим сургууль болон 21 аймаг есөн дүүрэгт "Охидын зөвлөл" байгуулж байна. Одоогийн байдлаар уг ажил улсын хэмжээнд 62 %-тай явж байна. Мөн энэ сарын 24-нд Сонгинохайрхан дүүрэгт 300 охидын уулзалт,сургалт, зөвлөгөөнийг гурван өдрийн турш зохион байгуулна. Олон байгууллага хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэвлэлийн хурлын үеэрээ ийнхүү уриалсан юм.

Босоо хөх Монгол ТББ-ын аавуудын төлөөлөл Ц.Отгонбаяр “Би дөрвөн охинтой эцэг хүнийхээ хувиар тус хуралд оролцож байна. Хүүхдүүд тайван амьдрах сайхан ирээдүйг нь бий болгох хэрэгтэй. Манай байгууллагын хувьд хүүхдийн хүчирхийллийг үйлдэж буй этгээдийг цаазаар авахыг дэмждэг. Энэ бусармаг үйлдлүүдийн эсрэг хатуу тэмцэх цаг болсон гэдгийг уриалмаар байна" гэж өөрийн байх сууриа илэрхийлэв. 

Дашрамд дуулгахад, Монгол улсын 803 орчим сургууль болон 21 аймаг, есөн дүүрэгт охидын зөвлөл байгуулж байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 07/

    Энэ сайхан зүйл байна гээд хархаар сонин сонин хүн дунд нь явхаар нөгөө сэтэгдэл шууд унах юм. Зарим нэг хүн өөр ажилд орох гээд анкет бөглөхдөө юу гэх бол. Урьд хийж байсан ажил гэдэг хүснэгтэнд хэвлийн хурал хийж жагсаалд оролцох / зорилго хамаагүй/ гэх байхдаа

    Хариулах