Тоглож наадах дуртай бяцхан зүрхнүүд өмөрч, бяцарч, сүлбүүлж, жадлуулж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 07

Хүн чанар, энэрэл хайр, эцгийн нөмөр, эхийн халуун сэтгэлийн илч болж хайранд хөлбөрч, өнхөрч, бойжиж буй бяцхан зүрхнүүд. Айл бүрт ийм нэг аз жаргал нэвт гэрэлтээсэй гэж бүгд хүсдэг ээ. Гэвч өр өвтгөсөн өдрүүдэд өмөлзөн суугаа нулимст бяцхан зүрхнүүд сүүдэр дунд сүү нөмөрч хонохыг хүснэ. Цаазын илд шиг хатуухан өдрүүдийг хайрлаж, энэрч, өхөөрдөж, өргөж, үнсэж, эрхлүүлж мэдэхгүй харгислагчдын гар дор бяцхан зүрх дагжин өнгөрүүлж байна.

Эцгийнхээ энгэрт асан инээж, эхийнхээ харцанд хайраар шагнуулах эрхгүй бяцхан зүрхнүүд аврал эрэн эрэмдэг болтлоо, эхийн яхир аашинд сэтгэлийн гал нь бөхсөөр. Юу тарина түүнийгээ хураана гэдэг. Ийм харгис нийгэм, ийм яхир цагийг өөрсдөө бүтээчихээд ирээдүйд тарьсан үрээсээ сайн сайхныг хураана гэж бүү бодоорой. Тоглож наадах дуртай томоогүй бяцхан зүрхнүүд өмөрч, бяцарч, сүлбүүлж, жадлуулж байна. Танд занчуулсан зүрх бүр чулуу мэт, төмөр мэт, хатуу хүйтэн, түймэр мэт таныг хуйхлан өнгөрөх үед үрдээ бус өөртөө гомдоорой. 

“Гарын таван хуруу”-гийн Шагдарыг нийгмээрээ зүхдэг хэрнээ дор бүрнээ Шагдар болчихсон юм биш биз гэдгээ сэхээрэн харах цаг болсон байна. Ер нь Шагдараас долоон дор эр, эм Шагдарууд нийгэмд тодорхой хувийг эзэлж байгаа нь нуух зүйл биш. Шагдар гэр бүлээ орхин сайхны араас шүлс үсчүүлэн алга болсноос яргалал, тамлалын сод туурвил байгаагүй юм шүү. Зах зээлийн нийгэмд бид ханцуйгаа шуугаад амьдрахын төлөөх тэмцэл дунд унаж, босч, сөхөрч яваа нь үнэн. Амьдралын үнэнтэй нүүр тулж хүний дор орохгүй гэж зүтгэж яваа цаг хором бүр танд, надад үнэ цэнтэй. Гэхдээ тав гурван төгрөгөөр дутаахгүй юмсан гэж явахдаа бид эцгийн хайр, эхийн сэтгэлээр дутаах тийм цагийг өөрсдөө бий болгосон. Ороо бусгаа цагийн салхин дунд дэн дун явахдаа бид ирээдүй болсон бяцхан зүрхнүүдийг харгислах хатуу нийгмийг бүтээжээ гэвэл илүү үнэнд ойртох биз. Нийслэлийн 700 гаруй мянган айлын хаалганы цаана аз жаргал дүүрэн өрх хайр гэрэлтүүлэн байгаа гэдэгт итгэдэг. Гэвчиг зангидсан гарын буулга болж тарчилж байгаа зүрх хэд бол гэж бодохын сацуу эмзэглэл төрнө. Сайн сайхан нь байлгүй л яахав. Задарсан, харгисласан, хүнийг хүний тооноос хасч бодсон хаалга олон байгааг сүүлийн үеийн сэтгэл сэртхийлгэм мэдээллүүдээс харж болно. Бяцхан хүүг заазуурдлаа, хэвтэрт ортол зодлоо, дөрөв хоног дөнгөлж тамлалаа, тэдэн настай охиныг хүчиндэж хөнөөлөө, охин гэрээсээ гараад ор сураггүй алга боллоо гэх Монголын ирээдүй болсон үрсийн талаарх зүрх зүсч, дотор харанхуйлам мэдээллүүд сошл даяар давалгаалж байна.

Статистикаас харахад 2018 онд 285, 2019 оны эхний улирлын байдлаар 70 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнээс гадна биеийн, сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо хэдэн ямнгаар дурдагдана. Үүнтэй зэрэгцээд “Хүчир­хийлэгчдийг цаазла” хэмээх давалгаа хүчээ авлаа. Ийм сөрөг мэдээлэл дунд өдөр бүр тархиндаа хүнд цохилт авч байгаа хүмүүс Монголын ирээдүй болсон бяцхан зүрхнүүдээ хайрлах, харамлах хамгийн сүүлчийн аргаа барсан шалтгаан болж байгаа юм. “Хүчирхийлэгчийг цаазла” хэмээн орь дуу тавин орилах та өөрөө хүчирхийлэгч биш биз. Хамгийн хүчтэй орилж байсан та нэг л өдөр өөрийн цуурайндаа цаазлуулах вий.

Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт өндөр байгаа нь цоожтой

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх