Аугаа их эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн явган жагсаалыг Улаанбаатар хотод өнөөдөр зохион байгууллаа.

Жагсаалд оролцогчид Батлан Хамгаалах Яамны урд талбайгаас ЗХУ-ын маршал Г.К.Жуковын талбай хүртэл алхсан юм. Жагсаалд, Монгол Улсын Батлан хамгаалах болон ГХЯ-ны удирдлагууд, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын ахмад ажилчид, Үндэсний батлах хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд болон үе үеийн ахмад дайчид, амь үрэгдсэн баатруудын ар гэрийнхэн, Тэмүүжин өрлөг бага сургуулийн сурагчдын төлөөлөл зэрэг нийт 6000 хүн оролцов.

Жагсаалд оролцож буй хүндэт төлөөлөгчид Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн юм.