Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 17

 

 
 

Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэх судалгаа бий. Тиймээс сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ хүний биеийн дархлаа, халдвараас шалтгаалан цаашид огт өвчлөхгүй гэсэн үг  биш.

Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралын туршид аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Харин өвчилсөн хүн бүр халдвартай байдаггүй бөгөөд үүнийг нь цэрний шинжилгээгээр тогтоодог байна. Хүний биеийн дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэх чадвартай бөгөөд энэ нь өвчилдөггүй 90 хувьд багтана. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн үед сүрьеэ идэвхждэг буюу мөнөөх эрсдэлтэй 10 хувьд багтах юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх