Д.Амарбаясгалан Говь-Алтайд нэр дэвшихийн төлөө “хор найруулж” эхлэв үү

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2019 05 сар 17 ・ 4

Говь-Алтай аймаг газар нутгийн хэмжээгээр улсдаа хоёрт ордог ч хөгжил цэцэглэлтээрээ тийм ч сайн биш. Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй, ундны усны хомстолтой, ихэнх сумдын барилга байгууламж муу гээд асуудал, бэрхшээл  цааш хөвөрнө. Энэ бүхнийг шийдэх үүргийг хүлээж 2016 оны сонгуульд УИХ-д нэр дэвшсэн хүн бол Ш.Раднаасэд. Тэрээр дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр хичээж сүүлийн гурван жилд Говь-Алтай аймагт хамгийн их санхүүжилтийг шийдвэрлүүлж чадсан. Тодруулбал, 2016 оноос хойш Говь-Алтай аймгийн дийлэнх сумд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шинэ барилгатай болж, үүрэн холбоо, эрчим хүч, дэд бүтцэд холбогдоод байна. Удахгүй Алтайчуудын мөнхийн шаналан болсон ундны усны асуудлыг шийдвэрлэх 'Тайшир Алтай" усан цахилгаан станц ашиглалтад орно. Байдрагийн гүүр, Дэлгэр сумыг холбосон авто замын ажил өрнөж, олон жил ярьсан зүйл жинхэнэ ажил хэрэг болоод явж байгаа юм билээ. 

Гэвч цахим орчинд түүнийг сүүлийн үед харлуулах ажиллагаа идэвхтэй явах болсон. Цаад эзэн нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан гэх шуум МАН-ын төв байр, Төрийн ордонд байна. Үүнийг батлах гэсэн мэт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан 2020 онд Говь-Алтай аймгаасаа нэр дэвших гээд тойргоо усалж, олимпиад зохион байгуулж, хурдан удмын адуу тарааж буй мэдээлэл цахим орчинд харагдах боллоо. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалангийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд учраас түүнийг замаасаа зайлуулахын тулд ХЯНАЛТЫН ХОРООНЫ нөхдүүддээ даалгавар өгч "2020 онд нэр дэвшүүлэхгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй" байх шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа ажээ.

Үнэн худлыг цаг хугацаа харуулах бизээ...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 21/

    МАН Амарбаясгалангаас салаагүй цагт эргэж эвлэхгүй...

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 20/

    Hurelsukh said mash zob onovchtoi shiidvert gargaj namiin nohod ji chi Ene udaad zob hunee songoj chadlaa. Daruuhan zob suuritai iim humuusee buu horchin amarbaysgalangaas shig humuusd daxin horduulaaraa namiin haa esreg tur hurch buitai yalgaa vgvi um. Onoodor iim humuus namiin nohod ruugee ochih e

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 20/

    Amarbaysgalangaas gj novsh ochij amidar aasaa huni hiisen buteeseniig yaj ingej vgvisgej chaddag novsh? Namiin darga mash zob shiidver gargasand ni nutgiin ard irged bayrtai bn. Radnaased zaluu hun gehed zob tolovshiltoi, eldev shunalgvi hun. Olon olon hiij buteeh husel chadaltai tsoohon zob hunii n

    Хариулах
  • ЦЭЦЭГ / 2019 05 сар 17/

    АМАРБАЯСГАЛАН ИЧЭЭСЭЭ

    Хариулах